Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг тогтмол хуулийн дагуу шийдэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг тогтмол хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж ажиллахын зэрэгцээ байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангахтай холбогдуулан өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд сар тутам хүргэн ажиллаж байна.

Мөн иргэнд ээлтэй утас 70122014 дугаарт нийт 298 иргэн холбогдсоныг цаг тухайд нь хариуг өгч шийдвэрлэж ажилласан бөгөөд иргэдээс гаргаж буй хандалтын дийлэнх хувийг хуулийн этгээдийн бүртгэл, гадаад паспорт,  иргэний цахим үнэмлэх, иргэний шинэчилсэн бүртгэл болон баримт бичгийн зөрчил арилгуулах зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлууд эзэлж байна. Харин ажилтан албан хаагчдаас ажлын байрны талаар, ажлаас чөлөө хүссэн, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн болон бусад асуудлаар нийт 75 хүсэлт ирсэнээс 56-г нь хуулийн хугацаанд  шийдвэрлэж хариуг өгөөд байна. Тус газар иргэдийн өргөдөл, гомдлыг бичгээр хүлээн авахаас гадна 1890, 70122014 болон байгууллагын цахим  хуудас, Засгийн газрын 1111 мэдээллийн төв зэрэг бүхий л сүлжээгээр дамжуулан бүртгэлийн үйлчилгээний талаар санал, гомдлыг тогтмол хүлээн авч, мэдээлэн ажиллахын зэрэгцээ шийдвэрлэлтэнд байнгын хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top