“Дельта констракшн”-ны барьж буй “Сонгдо Монголиа”-ийн захиалгат барилга шатахуун түгээх станц, барилга байгууламж тоног төхөөрөмжийн техникийн шаардлага MNS 4628-98 стандартын 3.3.1, 3.3.3 дахь заалт, мөн "Хот төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм" БН30-01-04-ийн 6.39 дэх шингэн түлж хадгалах газар доорхи сантай шатахуун түгээх станцаас орон сууц, олон нийтийн байгууламжийн хана хуртэл 50 метрээс багагүй зайтай байна гэсэн заалтыг тус тус зөрчсөн ч үйл ажиллагаа явуулсаар байна.
Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр, Тэнгис кино театрын урд талд баригдаж буй барилга дээрээс төмөр унаж 25-хан настай цэл залуухан хүү цаг бусаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан нь барилгын компаниуд болон иргэдэд амь насаар үнэлэгдсэн асар том сэрэмжлүүлэг болсон. Гэсэн ч хариуцлагагүйн зуд нүүрлэсэн эл салбарын асуудал дуусахгүй нь.
Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, Энхтайвны гүүрний зүүн талд баригдаж байгаа “Сонгдо Монголиа” компанийн захиалгат “Дельта констракшн”-ны барьж буй 13 давхар үйлчилгээ оффисын зориулалттай барилга дээрээс багц төмөр унасан хэдий ч азаар хүний амь насанд аюул учруулаагүй гэх мэдээлэл цацагдсан.
Хэдийгээр хүний амь насанд аюул учруулаагүй хэдий ч олон хавар нэгэндээ гэдэг үг бий.
Уг барилгын ойр орчмоор олны хөл бага байсан тулдаа аюул холуур өнгөрч. 13 давхар барилгын 11 давхараас унасан багц төмөр замдаа задарч энд тэндгүй унасан хэмээн анхны эх сурвалж мэдээлжээ.
Харин азаар ойр хавьд хүмүүс цөөн, машин бага байсан тулдаа аз түшиж.
Гэтэл эл барилга нь анхнаасаа л дүрэм зөрчсөн асуудал ихтэй байсан ч эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр үйл ажиллагаагаа үргэлжүүлсээр байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийтийн эзэмшлийн зам талбайн ойролцоо барилга барьж байгаа компаниудад шалгалт хийхэд тус барилга нь шатахуун түгээх станц, барилга байгууламж тоног төхөөрөмжийн техникийн шаардлага MNS 4628-98 стандартын 3.3.1, 3.3.3 дахь заалт, мөн "Хот төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм" БН30-01-04-ийн 6.39 дэх шингэн түлж хадгалах газар доорхи сантай шатахуун түгээх станцаас орон сууц, олон нийтийн байгууламжийн хана хуртэл 50 метрээс багагүй зайтай байна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байжээ.
Анхны шалгалтаар тус барилга нь торон хамгаалалт болон барилгын тоног төхөөрөмж, элдэв төмөр багаж хэрэгсэл, ажилтан унахаас хамгаалсан хамгаалалтгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч байсан аж. Түүгээр ч зогсохгүй “Оюуны Ундраа” группийн газар дээрх барилга барьсан гэх маргаанаар захиргааны хэргийн шүүхэд хүртэл дуудагдаж байсан байна.
Эл асуудлыг судлаж үзвэл “Сонгдо Монголиа” компанийн захиалгат барилга нь "Оюуны ундраа групп" ХХК-ийн шатахуун түгээх станцын далд байрласан шатахуун нөөцлөх савнаас 22-25 метр зайд баригдаж байгаа юм байна.
Энэ нь шатахуун түгээх станц, барилга байгууламж тоног төхөөрөмжийн техникийн шаардлага MNS 4628-98 стандартын 3.3.1, 3.3.3 дахь заалт, мөн "Хот төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм" БН30-01-04-ийн 6.39 дэх шингэн түлж хадгалах газар доорхи сантай шатахуун түгээх станцаас орон сууц, олон нийтийн байгууламжийн хана хүртэл 50 метрээс багагүй зайтай байна гэсэн заалтыг зөрчиж байгаа аж.
Дээрх заалтыг зөрчсөнөөр үүсэн бий болох болзошгүй аюул нь барилгын ажлын явцад цахилгааны утас тасрах гэмтэх, гагнуурын оч үсрэх, хүнд даацын автомашины хөдөлгөөн газар доорхи бензины сав дээгүүр гарах, барилгын ажилчдын хайхрамжгүй үйлдэл, ил гал гаргах, тамхи татах гэх мэт олон галын аюултай, тэсэрч дэлбэрч болзошгүй эрсдэл үүсч байгаа ч болзошгүй аюулаас сэрэмжлэх, дүрэм журмаа мөрддөггүй байгууллагуудад хамаагүй бололтой.
Эл барилга нь дээр дурьдагдсан стандарт, холбогдох дүрэм журам зөрчсөнийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн актаар тогтоосон байтал барилгын ажил явагдаж, тэр ч бүү хэл хүний аминд хүрэх шахсан үйлдэл гарсан асуудлыг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч асуудлыг үнэн мөнөөр нь шийдэх цаг аль хэдий болжээ.
Х.Амгалан
Сэтгэгдэл ( 2 )
boliochee naadah chini enhtaivnii guurnii hajuud lav bish bna. hun amitan muulj bolnoo jaahan barimttai muul za. naadah chini songdo mongoliagiin barilga bish bna za. huuhdiin 100 giin tend bdag barilga bna.
aimaar ym