Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт гаргана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн автозамын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн, худалдааг дүүрэг бүрт 2-оос доошгүй цэгт гаргахаар болжээ. Ийнхүү “Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа”-г 8 сарын 22-ноос эхлэн Чингэлтэй дүүрэгт “Тусгаар тогтнолын талбай”, Баянгол дүүрэгт 13,14,15-р хорооны Энэбишийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэгт “Ажилчдын алдар талбай”, Баянзүрх дүүрэгт “Жуковын музей”-н талбай, Сансарын тунель дээр, Сүхбаатар дүүрэгт Драмын театрын талбай, Цэрэндоржийн хөшөө, Сонгинохайрхан дүүрэгт “Саппора” үйлчилгээний төв, “Номин” агуулах худалдааны талбайд гаргахаар шийдвэрлэсэн байна. Уг үзэсгэлэн худалдааг дүүргүүд өөрсдөө зохион байгуулах юм байна. харин нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хяналт тавин ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top