Хуулийн төсөл хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Өнөөдөр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн төслийг Хөвсгөл аймгийн Хатгал суманд хэлэлцэж байна. Хөвсгөл, Булган, Орхон аймгуудийн Байгаль Орчны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, байгаль хамгаалагч, аялал жуулчлалын компаниудын төлөөлөл оролцсон 60 гаруй төлөөлөгчид хуулийн төсөл дээр ажиллаж байна. “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн төслийг 2013 оны УИХ-ын намрын чуулганд хууль санаачлагчдын зүгээс өргөн барих аж.

Түүнчлэн Улсын хэмжээнд 31 тусгай хамгаалалтын газар ажилладаг. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 17.4 хувь нь буюу 27 сая га газар тусгай хамгаалалттай бүс нутагт хамаарагддаг бөгөөд цаашид энэхүү хувийг “Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилт”-оос хүлээсэн тунхагийн дагуу 30 хувьд хүргэхээр зорьж ажиллах юм байна. Хуулийн төслийг БОНХЯ-аас санаачилан, ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа гэдэг утгаараа дээрх уулзалт, хэлэлцүүлгийг БОНХЯ-ны зүгээс “Байгаль Хамгаалах Сан”-тай хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top