Үүл даргад үзүүлэх бичлэг энд байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Эрх мэдэл хөрөнгө мөнгөөр хүч түрэн хүүхдийн тоглоомын талбай булаах болсон барилгын компаниудын луйвар өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хамгийн сүүлд л гэхэд Баянгол дүүргийн 10-р хорооллын 6-р хорооны нутаг дэвсгэрт орших хүүхдийн тоглоомын талбайг булаажээ. Оршин суугчдын үгийг үл тоон тоглоомын талбайд барилга барьж хүүхдүүдийг тоглох тоглоомын талбайгүй болгосон ч тус хорооны Засаг дарга Ш.Давааням "Энэ барилга нь манай хорооны цогцолбор барилга. Бид энэ бүтээн байгуулалтынхаа зөвшөөрлийг шат шатных нь байгууллагаас хууль ёсны дагуу авсан байдаг. 

Барилгын зураг төсөл гарч буй сургаар СӨХ-өөс хоёр шинэ тоглоом авчирч зоогоод хүний нүд хуурчихсан байсан. Хуучин бол зүгээр цементлэсэн хоосон талбай л байсан юм. Бид энэ газрыг ашиглан иргэний танхим, хороо өрхийн эмнэлэг зэрэг иргэдийн үйлчилгээний төв барих гэж зорьсон" гэх тайлбараар иргэдийнхээ амыг таглаад сууж байна.

Угаасаа манай улсад хүүхдийн тоглоомын стандарт талбай ч байхгүй тоглоом ч хомс. Хэдэн модон сандал суурилуулсан цементэн талбай байдаг гэдгийг хэн хүнгүй мэдэх юм хойно ингэж нүглийн нүдийг цаасаар хуураад яах вэ. Хүүхдийн тоглоомын талбайг буцааж өгөөч Үүл дарга аа. Бяцхан багачууд чинь өөрсдөө гуйж эхэллээ шүү дээ.


 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.11.195.251) 2013 оны 08 сарын 22

Ene asuudal bol zugeer neg horoo gazar oldohku gd huuhdiin togloomiin talbai deer barilga barij bgaa hereg bish...bayangol duuregt turiin uilchilgee shat shatandaa bohirdoj etses suuldee hen yu durtaigaa hiij boldogiin jishee

0  |  0
Dabaanyam abgai gej tsadaj xanadaggui luibarchin yumaa (126.11.49.145) 2013 оны 08 сарын 22

naad xoroo xorinii tsotsolboroo 2 dahii barij bga yu7m bishuuu urd ter shar ambaariig barisan tegeel tureesluuleed l zabaan yumaa uursuduu ur xuuxdgui yum uu ichdeggui amitad

0  |  0
muusain MAnan giin luibarchid aa naad talbaigaa butsaaj uguuch (126.11.49.145) 2013 оны 08 сарын 22

xuuxdiin talbaig bulaaj abaad baihdaa yadagiim butsaaj ug

0  |  0
muusain MAnan giin luibarchid aa naad talbaigaa butsaaj uguuch (126.11.49.145) 2013 оны 08 сарын 22

xuuxdiin talbaig bulaaj abaad baihdaa yadagiim butsaaj ug

0  |  0
muusain MAnan giin luibarchid aa naad talbaigaa butsaaj uguuch (126.11.49.145) 2013 оны 08 сарын 22

xuuxdiin talbaig bulaaj abaad baihdaa yadagiim butsaaj ug

0  |  0
зочин(103.11.195.135) 2013 оны 08 сарын 22

замын цагдаагаас автобус нийтийн тээврийнхэнд онцгой анхааруулга өгч 9-р сарыг дуустал ч юмуу үнэхээр маш чанга хатуу хяналттай болгомоор байна шүү Одоо хот хөдөөгийнхөн бүгд цуглараад тоймгүй бужигнаад эхэллээ шүү дээ Энэ үеийг аваар осол багатйа өнгөрөөмөөр байна даа

0  |  0
бодлоо тайчмгч(202.21.114.10) 2013 оны 08 сарын 22

АН чууд сүрхий мундаг хүн болж МАН МАХН болон бусад гаруудынхаа булайг дэлгэж хэсэг үзээд одоо бол өөрсдийнхийгөө хамгаалж эхлэнэ шд. Ард түмэн бодохдоо ҮҮЛ болгон борооных биш гээд л итгэсэн алхаж байгаа шдэ

0  |  0
зочин(202.180.216.244) 2013 оны 08 сарын 22

Захиримжаа хэрэгжүүлж чадахгүй зөвшөөрөлгүй барилгуудыг нураана гэсэн яасан. Одоогоор нэгч барилгыг нураагаагүй тэгчихээд жирийн иргэдийг газраа чөлөөлөхгүй болохоор хүч хэрэглээд мөнгөтэй баян хүний баригыг нурааж чадахгүй. Ийм байж өөрийгөө Монгол улсын баатар гэж хүндлүүлэх эрх чамд байх ёсгүй. Чамд өөр хийх ажил алга уу? Юм л бол машиныг дугаараар хязгаарлана. Чи их олон машинтай болохоороо ийм шийдвэр гаргаж байгаа.

0  |  0
ИРГЭН(202.126.89.197) 2013 оны 08 сарын 22

тэнд чинь барилга барих ямар ч боломжгүй ш дээ. Үүл даргаа өөрөө ард түмэн уруу харж инээгээд цаашаа харж буруу зүйл хйихээ болиочээ. ард түмний тархийг угааж нээх сайн хүн баахан болчхоод Одоо авилгал мөнгөөр газар ХУДАЛДААД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ.

0  |  0
zochin(103.11.195.196) 2013 оны 08 сарын 22

Myytai yumnuud Huuhdiin Talbai Bulaagd

0  |  0
Top