Хуурамч дугаар хэрэглэвэл хуулийн дагуу арга хэмжээ авна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Энэ сарын нэгнээс замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам хэрэгжиж эхэлсэн билээ. Журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаар эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлж байгаа бөгөөд одоогоор 10 мянга гаруй зөрчлийг бүртгэж, торгуулийн хуудас явуулжээ. Торгуулийн төлөлт 30 гаруй хувьтай байгаа бөгөөд жолооч нараас албан ёсоор гомдол гаргасан тохиолдол гаргаагүй. Харин зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцох үеэр хуурамч дугаар ашигласан 30 гаруй зөрчил илэрсэн байна. Тиймээс эдгээр дугаарыг хураан авч, хуулийн дагуу арга хэмжээ авсан гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Мөн Улаанбаатар хотын гудамж замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, техникийн хувьд бүрэн бус, стандарт бус яндантай, зөвшөөрөгдөх хэмжээнээс их утаатай, илт өнгө үзэмжгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top