Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос 1950-1960-аад оны улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний цагаатгалын асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрт учирсан хохиролын нөхөн олговорыг МАН төлөх ёстой хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм. Тодруулбал, МАН-аас тухайн үед амьдарч байсан дундаж орлоготой өрхийн үл хөдлөх хөрөнгийг 1000 дахин үржүүлсэнтэй тэнцэхээр хөрөнгө мөнгийг гаргуулах бодолтой байгаа аж. Мөн тэд энэ асуудлаар Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар болсон бөгөөд хэрэв энэ асуудлыг улсын дээд шүүх шийдвэрлэж чадахгүй тохиолдолд тэд Олон улсын шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )