Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод ирэх сарын 7-14-ний өдрүүдэд Солонгос улсын Үндэсний төв эмнэлгийн мэс заслын баг ажиллахаар болжээ. Тэд Архангайд хийгддэггүй мэс заслыг үнэ төлбөргүй хийхээс гадна аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг дагалдуулан сургах аж.
Энэ ажил Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Үндэсний төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар хийгдэж байгаа бөгөөд тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг, тус салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эмнэлгийн технологийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )