Хотоо дугуйн замтай болгох, дугуйн спортыг сурталчилах зорилгоор Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх "Залуу дугуйчин клуб" хамтран дугуйн аялал зохион байгуулах гэж байна. Энэхүү аялал баасан, бямба гаригт үргэлжлэх бөгөөд маргааш 14.00 цагаас Спортын төв ордноос гараанд гарах ажээ. Аялалд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 40 орчим спортын сэтгүүлчид хамрагдах бөгөөд спортын сэтгүүлчдийн дугуйн аялал Налайх-Горхи-Тэрэлж гэсэн маршрутаар үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )