Сурагчдын дүрэмт хувцасны загвар болон шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцууллаа. Энэхүү шинэ дүрэмт хувцас нь хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй, монгол орны цаг агаар, уур амьсгалд бүрэн нийцсэн иж бүрдэл бүхий давуун ноосон материалаар хийгджээ. Дүрэмт хувцасны үнэ нь өмнөх өмсөж байсан хувцасны ижил төрлийн хувцасны үнэтэй харьцуулахад 10000-24000 төгрөгний зөрүүтэйгээр худалдаанд гарах аж. Хичээлийн шинэ жилийг эхлэхээс өмнө эдгээр дүрэмт хувцасыг энэ сарын 30 гэхэд бага ангийн буюу 1-3 ангийн сурагчдад нийлүүлж дуусгахаар болжээ. Мөн 4-5 ангийн сурагчдын хувцсыг ирэх сарын 15 гэхэд, дунд ангийн сурагчдын хувцасыг ирэх сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусгах хуваарын дагуу ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 3 )
мжэунб
аөхаө
хэж ыхэмнхэуххах