Голын усны түвшин нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Сүүлийн өдрүүдэд усархаг бороо ихээр орсонтой холбогдуулан гол мөрнүүд үерлээд байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дагуу усны түвшин хоногт 5-20 см, Туул гол Улаанбаатар хот орчимд 6 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top