Их хуралд 1473 хүн оролцохоор бүртгүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Хуульчдын холбоог байгуулах Хуульчдын анхдугаар их хурлын тов зарлагдсан билээ. Энэхүү хуралд нийт 4500 шүүгч, прокурор, өмгөөлөгч мөн 500 хүртэлх хуульч оролцох аж. Уг хуралд оролцох хуульчдыг цахимаар нэр дэвшүүлж байгаа бөгөөд одоогоор www.jurists.gov.mn цахим системд 1473 хуульч анхдугаар их хуралд оролцох төлөөллийг сонгох сонгуульд нэрээ дэвшүүлээд байна. Анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцох цахим сонгуулийн нэр дэвшилт 2013 оны 8 дугаар сарын 23-ны баасан гарагийн 22.00 цаг хүртэл үргэлжилэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top