Өргөдөл, гомдол хүлээн авах цахим хуудас ажиллаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 23

 Аймгийн ЗДТГ нь 08-р сарын нэгнээс эхлэн www.70452222.mn гэсэн цахим хуудас ажиллуулж эхэллээ. Мерси Кор ОУБ-аас хэрэгжүүлж байгаа "Орон нутгийн сайн засаглалын төлөөх идэвхтэй түншлэл, иргэдийн оролцоо" гэсэн төслийн шугамаар Хүүхэд залуучуудын өрсөлдөх чадварыг дэмжих төв ТББ "Цахим өргөдөл" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг аймгийн ЗДТГ-т хэрэгжүүлсний үр дүнд иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг нээлттэй утаснаас гадна и-мейл хаяг, фейсбүүк, твиттерээр хүлээн авдаг болж байгаа юм. Иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах талаар Засаг дарга мөрийн хөтөлбөртөө “Төрийн байгууллагууд иргэдийн санал хүсэлтэнд хуулиар тогтоосон хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцох зарчмыг нэврүүлнэ” гэж тусгасан. Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд санал хүсэлт хүлээн авах утас болон цахим хуудас нэвтрүүлсэн байна. Увс нутгийн хөгжил дэвшил, ард иргэдийн бүтээлч санал, ажил хэрэгч шүүмжлэлээ www.70452222.mn цахим хуудсаар ирүүлэх боломжтой. Аймгийн Засаг даргын Тамгын газарт 7045-2222 нээлттэй утас ажилладаг болсоор 8 сар өнгөрч байна. Сүүлийн үед ихэвчлэн иргэдээс хувийн чанартай байр, гэр хүсэх, эмчилгээний болон сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, ажилд оруулж өгөх тухай өргөдөл, хүсэлтүүд иржээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бат-эрдэнэ (202.179.10.22) 2025 оны 03 сарын 13

сайн байна уу? Увс аймгийн бүх сумдын 2 мэргэжилтнийг 2014 оны 5 сарын 1-ээс ажлын байрны цомотголоор ажлаас чөлөөлсөн. Дээрхи хүмүүс төрийн албаны хуулинд заасан гэнэт халагдсаны тэтгэмж авах гэхээр аймгийн төрийн сан болон сумдын төрийН сангууд худал үнэн юм яриад олгохгүй байна. Иймд Цэндсүрэн даргаа та ажлаас халж болсон юм чинь хуулинд заасан тэтгэмжийг нэн даруй олгож өгөөчээ ШУДАРГА БАЙЯАААА

1  |  0
Top