Баянзүрх дүүргийн иргэн, 46 настай Д гэгч таван настай хүүгээ зодож, заазуурдсан аймшигтай хэрэг өнгөрсөн таван сард гарсан билээ. Цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгасан бөгөөд өдгөө Цагдан хорих төвд хорьж байгаа юм. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болох гэж байна. Шүүх хурлын хохирогчоор хүүгийн ээж оролцоно. Д нь өмнө нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж, 10 гаруй удаа эрүүлжүүлэгдэж байсан талаар цагдаагийн байгууллага тогтоосон юм.

Сэтгэгдэл ( 2 )
үхвэл таарсан юм
eniig tsazaar aw