Г.Буяндоржийг батлан даалтад гаргасан гэв үү

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 23

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт баривчилсан. Тэрээр саатуулагдахаасаа өмнө эхнэр Т.Ариунаагийн хамт гэрт бүгж байсан талаар эх сурвалж мэдээлж байсан.  Тэгвэл Г.Буяндоржийг баривчилсэн гэх мэдээлэл нь худлаа, төлбөртэй мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж байна хэмээн түүний эхнэр дуучин Т.Ариунаа ярьсан юм. Тэрээр “Манай нөхрийг цагдаа нар бариагүй. Бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт байгаа. Энэ бол манай нөхрийн компанид ажиллаж байсан С.Билэгт гэдэг эмэгтэй энэ бүгдийг хийж байгаа. Түүний зорилго бол бидний өмч хөрөнгийн булаах явдал” гэжээ.

Хэрвээ Г.Буяндорж үнэхээр баригдаагүй л юм бол яагаад өдий болтол өөрийн байр сууриа илэрхийлж, хэвлэлээр өөрийгөө өмөөрч болохгүй гэж. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага эрэн сурвалжилж байгаа иргэнийг “баригдлаа” гэсэн мэдээллийг төлбөртэй цацна гэдэг зүйд нийцэх хэрэг биш байлтай.  

Тэгвэл хамгийн сүүлд эх сурвалжийн мэдээлснээр түүнийг өнгөрсөн долоо хоногт  УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл түүнийг гурав хоног саатуулаад өмгөөлөгч нь хөөцөлдсөөр батлан даалтад гаргасан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top