Даргадаа дарамтлуулан 4 зүү залгисан цэргийн бие муудаж Цэргийн госпитальд хэвтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 23

Армид алба хаахаар эх орондоо тангараг өргөсөн олон  аавын хөвгүүд бусдын гарт тамлагдаж, зодуур нүдүүрийн бай болж ирсэн харамсалтай явдлуудын талаар бид мэднэ. Тэгвэл илэрч харагдах ийм асуудлын тоо дахиад нэгээр нэмэгдлээ. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг П.Хэнмэдэхэд ангийнх нь офицер, дэслэгч Б гэгч дөрвөн ширхэг зүү залгиулсан хэрэг гарсан байна.

П.Хэнмэдэх нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас цэрэгт татагдан очсон аж. Түүний ойрын эх сурвалжийн өгүүлж буйгаар П.Хэнмэдэх нь 0311 дүгээр ангид татагдан очсон цагаасаа хойш дэслэгч Б-гийн нударганы амтыг удаа дараа үзсэн гэнэ. Ямартаа л П.Хэнмэдэхийн аав нь хүүгээ гурван удаа эргэж очиход хүү нь зодуулсан байдалтай байсан аж.

Харин энэ удаа дэслэгч Б цэрэг П.Хэнмэдэхэд 4 зүү санаатайгаар залгиулахдаа “Ингээд үхээд өг чи” хэмээн занаж байсан гэлээ. Цэрэг П.Хэнмэдэх Улаанбаатарт ирж, Цэргийн госпитальд хэвтсэн аж. Эрүүл мэндийн байдал нь тааруу байгаа бөгөөд эмч нар түүнд хагалгаа хийх эсэхээ шийдэхгүй хойрго хандаж байгааг ч эх сурвалж хэллээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
axmad(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Shal xudlaa.Oficer xun shine tcergeer orolddogguibichigdeegui xuuli baidag. Xamgiin novshiin nyachamtgai shinekovuud l zuu zalgix gegchiig gargaj irsen yum. Er ni zalgidag ch ugui yum.Yagaad tegj xeldeg gexeer zuu zalgisan ugui ni onoshlogddoggui yum bilee.

1  |  0
Зууд(94.25.229.108) 2025 оны 03 сарын 13

Офицер хунийг 5 жил бэтгэж энэ албанд томилдог. Хуучин Хэрэг минь тэнэг бацан минь чи алба хаагаад уз дээ. Чи омдондоо баандаа.

1  |  0
yostoi haraal ursgamar baina(180.176.60.212) 2025 оны 03 сарын 13

iim yum baij boloh uu ta mini ee

1  |  0
ХУУЧИН УЭРЭГ(203.194.115.236) 2025 оны 03 сарын 13

ТЭР НОВШИЙН ЯРГАЧИН ОФИЦЕРЫГ ГАЛААР ТӨӨНӨЖ БАЙГААД УЛАЙСГАСАН ТӨМӨР ГАДАС ЗАЛГИУЛАХ ЮМСАН!!! АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ГЭЖ ОЧСОН ААВЫН ХҮҮХДҮҮДИЙГ ЯРГАЛДАГ ҮХЭЖ БАЙГАА ИЙМ ШААРУУДЫГ ГАВЛЫГ НЬ ХАГА ЯРАХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
Emch(103.11.195.204) 2025 оны 03 сарын 13

Hagalgaa hiih esehee shiidehgui hoirgo handana gej yu gej bgaagaa tailbarlana uu. Hagalgaa gedeg bol chiglesen zorilgotoi hiigddeg zuil.

1  |  0
ggggggggggg(202.179.8.90) 2025 оны 03 сарын 13

tsergiin darga nar burd iim shdee bugded ni shinechlel hiivel taarna doo odoo tseregt ochoodyum surah bish harin amia aldaj magadgui boltson doo ene talaar yum bodvol taarna6

1  |  0
Henmedeh-d(103.11.195.128) 2025 оны 03 сарын 13

odoo zuu zaliguulsan offitsertoo zuu zaliguulchih huniig tamalsang ni yag oort ni uzuul

1  |  0
Top