Үнэхээр байгальд халгүй юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын  хуралдаанаар батлаад байна. Улмаар хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт даалгав. Жагсаалтад нийт 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж багтсан байна. Тэгэхээр үнэхээр байгальд халгүй техник, тоног төхөөрөмжүүд мөн үү гэдгийг цаг хугацаа харуулах биз. Ямартай ч дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага нь нөөцийн үр ашигтай, зохистой хэрэглээг дэмжин, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгаварлал багатай ногоон хөгжлийн тогтолцоог бий болгоход чиглэгдэж буй энэ үед  ийм жагсаалт батлах нь ногоон хөгжлийг хангахад чухал алхам болно гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top