СГЗ Г.Аюурзанаас сэтгүүлч “Таны айдас юу вэ. Айдсын тань бүрэлдэхүүнд юу ордог вэ?” хэмээн сэтгүүлч асуухад “-Би өөрийгөө зохиолч мөн эсэхэд яг үнэндээ эргэлздэг. Өнөөдөр би нэг хүнтэй утсаар ярихдаа зохиолч Аюурзана байна гээд ярьж байгаа ч яг үнэн чанартаа би зохиолч биш байх вий гэхээс их айдаг. Миний бичиж байгаа, хийж байгаа юм бүхэн зохиолч гэж хэлэгдэх хэмжээний юм биш байвал, цаашид үлдсэн насандаа хийж бүтээх, зохиол бүтээлд маань намайг зохиолч гэж тодорхойлох хэмжээний юм гарахгүй байх вий гэдэг бол миний хамгийн том айдас.” Хэмээн хариулсан байдаг. Мэдээж энэ бол түүний өөрийнх нь дотоод ертөнц. Тэгвэл түүнийг хэн бэ гэдгийг өгүүлэх нэгэн сонирхолтой гэмээр түүхийг нэгэн идэвхитэй уншигч нь бичсэнийг хүргэе.
СГЗ Г.Аюурзана анхны шүлгийн ном "Ганцаар цайвар навч"-аа худалдаанд таван ширхэгийг тавьжээ. Жилийн дараа тооцоо хийхээр очтол "Нэгийг нь Б.Лхагвасүрэн гуай авсан. Нэгийг О.Дашбалбар авсан" гээд зарагдаагүй гурвыг нь буцаан өгч байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )