Өнгөрсөн баасан гарагт Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатаж, 300 гаруй түрээслэгч бараа таваараа галд алдаж, ажилгүй үлдсэн. Тиймээс “Галын шалтгааныг тогтоох, шуурхай удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Нийслэлийн онцгой байдлын комисс гарган Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан юм. Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар УМБГ-ын даргаар удирдуулсан баг хэргийн газарт үзлэг шинжилгээг хийж дуусаад байгаа аж. Одоогийн байдлаар хохирогчдоос мэдүүлэг авч эхлээд байгаа ба бүх хохирогчдоос мэдүүлэг авсны дараа түрээслэгчдийн хохирлыг тогтоох аж.

Сэтгэгдэл ( 1 )
1999 оны тоёота раум зарна. Үнээ хэлээд ав. 88960849