Нэгэн гэр бүлийн голомтыг хийсгэсэн гэмт хэрэгтний хэргийг хаажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

Өнгөрсөн тавдугаар сард олныг цочирдуулсан аймшигт хэрэг гарсан нь нэгэн гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн хэрэг байв.  Дархан-Уул аймагт гарсан эл хэргийг хаасан хэмээн эх сурвалж мэдээллээ.   Гэмт хэрэгтэн гурван хүнийг хүйтэн мэсээр хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амь насыг бүрэлгэсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд эл хэргийг цагдаагийнхан шалгаж үзээд гэр бүлийн маргаанаас үүдсэн хэрэг гэдгийг нь тогтоож прокурорын газарт шилжүүлсэн байна. Харин прокурорын газар тус хэргийг хянаж үзээд, эзэн холбогдогч нь амиа алдсан гэх шалтгаанаар хавтаст хэргийг хаажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top