Монгол Улсын Сангийн сайд Ч.Улааныг БНСУ-д мэс засал хийлгэсэн талаар Mglradio мэдээлжээ. Энэ наймдугаар сарын дундуур манай улсын 10 гаруй иргэн тус улсын Күми хотын Нэгдсэн төв эмнэлэгт эмчлүүлэхээр очсоны нэг нь сайд Ч.Улаан юм байна. Тэрээр энэ сарын 16-ны өдөр тус эмнэлэгт хэвтэж, 19-ны өдөр нуруундаа суулгасан зөөлөн эд орлуулагчаа шинээр солиулан суулгах мэс засал хийлгэсэн гэсэн мэдээлэл байна. Түүний сэс заслын үр дүн маш сайн байгаа аж. Гэхдээ мэс заслын дараах эмчилгээгээ Солонгос улсад 14 хоног хийлгээд, энэ сарын сүүлээр эх орондоо ирэх юм байна.

Сэтгэгдэл ( 2 )
mes hvrgeh zuv l baiga bol yahav bolgoomjtoil baih ni zuv shvv !
1999 оны тоёота раум зарна. Үнээ хэлээд ав. 88960849