МИАТ-ийн экс удирдлагууд гомдох эрхтэй юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

Анхан шатны шүүхээс 10-14 жилийн ял сонссон МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг маргааш Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх аж. Анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар,  түүний дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм. Харин тэд шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдсан юм.

Ямартай ч шүүхээс ял сонссон этгээдүүдийн хөрөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байгаа Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг, "Транс трейд" банк бус санхүүгийн байгууллагыг улсын орлого болгосон байгаа. "Транс трейд" ББСБ-ын дүрмийн санд нь байсан 2.3 тэрбум төгрөг, түүний нэр дээр банкинд хадгалагдаж байсан хоёр сая ам.доллар, зургаан тэрбум 600 сая төгрөг зэргийг улсын орлого болгох шийдвэрийг гаргасан. Мөн Ц.Орхоны онгоцны тийз борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг “Томас Эйр” компанийн компанийн 50 хувь, Р.Бат-Эрдэнийн дөрвөн өрөө байр, “Ланд” маркийн машин, Б.Эрдэнэбилэгийн “Монгол керамик” компанид эзэмшдэг хувьцаа, үл хөдлөх хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэрийг шүүх гаргасан. За харин  МИАТ компанид учирсан хохирол гэгдэх 9.3 тэрбум төгрөгийг гэм буруутай нь тогтоогдсон 6 этгээд тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, МИАТ компанид олгуулахаар шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dorj(103.11.195.168) 2025 оны 03 сарын 13

erhiinhee daguu gomdol garegah ni uynii buruu bna.

1  |  0
baliar uomnuudioig xaraxaas oi gutaj baina(202.70.34.56) 2025 оны 03 сарын 13

idexdee zovoogui uom idsen xoinoo yaluulax ni zov.

1  |  0
car(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

izihed janaa

1  |  0
Top