Сүхбаатар дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанийн ажилтан, 58 настай эмэгтэй ажлаа хийж яваад /наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө/ автомашинд мөргүүлсний улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, талийгаачийг шөнийн 03.00 цагийн орчим ажилдаа гарч, зам цэвэрлэж байх үед нь хурд хэтрүүлэн давхиж явсан автомашины жолооч мөргөж, ослын газраас зугтсан байна. Хэргийн газраас зугтсан жолоочийг маргааш нь буюу 23-нд баривчилжээ.
Тиймээс зам цэвэрлэж байгаа ТҮК-ийн ажилчид жолооч нарт илт харагдахуйц тэмдгийг ойр орчимдоо тавьж ажиллах хэрэгтэйг өнөөдөр хуралдсан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр хотын дарга Э.Бат-Үүл хэлсэн юм. Мөн тэрбээр “ТҮК-ийн ажилтан амиа алдсанд туйлын харамсч байна. Автозам цэвэрлэж байгаа ажилчдад гэрэл ойлгодог шар хантаазнаас өөр хамгаалах хэрэгсэл байдаггүй. Тиймээс энэ асуудлыг хурдан шуурхай шийвдэрлэж өгөхийг дүүргийн Хот тохижилтын газрын дарга нарт анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )