“Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Бөхийн өргөө”-ний уулзварыг бүх чигийн хөдөлгөөнтэй дөрвөн замын уулзвар болгож энэ сарын 24-нд нээх байсан ч тодорхой шалтгаанаар хойшлогдон ийнхүү засварын ажил дуусчээ. Тус замыг өнөөдөртөө багтааж уулзварын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр болсон байна. Энэхүү уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлын зураг төслийг “Танил санаа” ХК боловсруулж, гүйцэтгэлийг “Төгс Үржих зам” ХХК гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )