Солонгосын алдарт охидын хамтлагуудын тасалбар худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

Солонгосын алдарт Т-Аra, Davichi зэрэг К-pop одууд ETV телевизийн урилгаар Монголд ирж тоглохоор болсон талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр тоглолтыг зохион байгуулагчид тоглолтын талаар мэдээлэл хийсэн юм.

Солонгосын алдарт хамтлагуудын тоглолт ирэх есдүгээр сарын 21-ны өдрийн 17.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болно.Тасалбар нь 35, 50, 150 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд өнөөдрөөс эхлэн худалдаанд гарлаа. Мөн тасалбар нь өндөр нууцлалтай аж. Тэрхүү нууцлал нь тасалбарыг тусгай гэрлээр харахад гурван хэсэгт Еtv гэсэн лого харагдах гэнэ.

 

Хамтлагийн тухайд “Т-Аra”, "Davichi" зэрэг хамтлагууд нь зүүн азид нэр хүндтэй адил түвшний хамтлагууд бөгөөд манай улсын хүүхэд залуусын сонсох дуртай хамтлагуудын нэгт зүй ёсоор орж буй юм. "Davichi" хамтлаг уянгын дуугаараа олонд алдаршсан  хоёр гишүүнтэй охидын хамтлаг бол Т-Ara хамтлаг анх 2009 онд таван гишүүнтэйгээр байгуулагдаж байжээ. Одоогоор T-Ara хамтлаг найман гишүүнтэй юм.

 


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямдаваа(119.40.102.21) 2025 оны 03 сарын 13

Мэдээлэлээ жаахан баяжуулаачээ. Хоёрын хооронд дутуу мэдэээлэ тавихынмаа тасалбар ямар үнэтэй байгаа юм.

1  |  0
Top