Амталгааны өдөрлөгт ”тавтай морил”

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

 “Taste of UB" өдөрлөг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд 2013 оны 8-р сарын 31, 9-р сарын 1-ний өдрүүдэд болно. Олон улсын жишиг бүхий энэхүү амталгааны өдөрлөгт хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери болон төрөл бүрийн хүнс болон хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломж нийслэлийн иргэдэд тохиож байна. Энэ үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх юм. Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажилгаатай ижил энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Энэ нь хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийслэл хотоо сурталчлах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн энэхүү өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид болон Филиппин улсын хамтлаг ая дуугаа өргөх бөгөөд оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаан болох иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2013” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top