Тарваганы мах оруулахыг завдаад баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/694 тоот “Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Хүнс, Хөдөө аж ахуй, Үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн  мал, амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 22-ын авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Ховд аймгийн Жаргалант сумаас хот хоорондын зорчигч тээврийн “Ач буян” ХХК-ний жолооч Б.Ганболд ХОҮ26-49 PAZ автобусаар тарваганы түүхий мах нэг ширхэгийг тээвэрлэсэн, 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өглөөний 10 цаг 10 минутанд 22-ын авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Архангай аймгийн Эрдэнэ-мандал сумын иргэн Д.Мөнхцэцэг УНХ12-12 микроавтобусаар 5 ширхэг, тарваганы арьстай нь хөлдөөсөн мах авч орохыг завдсан, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өглөө 08 цаг 15 минутанд 22-ын товчоогоор “Ач буян” ХХК-ний УНТ 82-90 ПАЗ автобусаар зорчиж явсан зорчигч М.Минжигмаа /Оршин суугаа хаяг Сонгинохайрхан дүүрийн 21 дүгээр хороо, Зээлийн 1А-13 тоот/ Өвөрхангай аймгийн Нарийнтээлээс хүнээс худалдаж авсан гэх мэдээлэл өгч, авч явсан ачаанд үзлэг хийхэд 1 ширхэг тарваганы чанасан мах авч орохыг завдсан зөрчил илрүүлж, захиргааны шийтгэл ногдуулж, холбогдох газруудад дахин шалгуулахаар шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.11.202) 2025 оны 03 сарын 13

Мөн мундаг том зөрчил илрүүлжээ.

1  |  0
Top