БНХАУ-ын Эрээн хотноо гурван улсын тав дахь удаагийн эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн Ордон, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгууллаа. Өнгөрсөн долоо хоногийн эхээр болж өнгөрсөн тус чуулга уулзалтыг “Шинийг эрэлхийлэх, хамтын ажиллагаа, хамтын хөгжил, хамтын ашиг тус” гэсэн уриатайгаар гурван улсын хамтран ажиллах тавцанг бий болгох зорилготойгоор хийсэн юм. Энэ удаагийн чуулга уулзалтаар гурван улс харилцан нөхөрлөж, хамтын хөгжил, хамтын ашиг тусыг ололцох зорилтдоо хүрч, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, бизнес төсөл танилцуулах уулзалт, эдийн засаг худалдааны чуулган зэргийг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )