“Оюутны тангаргын баяр” өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй "Оюутны тангаргийн баяр" өдөрлөг ирэх сарын 2-нд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү өдөрлөгийг Монголын оюутны холбооноос хичээлийн шинэ жилийн нээлт болгон зохиодог бөгөөд оюутны тангарагын баяр Сүхбаатарын талбайд бүтэн өдрийн турш үргэлжлэх юм. Тангаргийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарын хүмүүс оролцох аж. Мөн энэ үеэр оюутны талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулах, оюутны хөнгөлөлт, тэтгэлэг, тэтгэмжийг сурталчлах, шинэ оюутан тангараг өргөх ёслол болно. Түүнчлэн, тангаргын баярт зориулан оюутан залуустай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд асар ажиллуулахын зэрэгцээ соёл урлагийн тоглолт болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top