Орон сууцны халаалтыг ирэх сард өгөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Өнгөрсөн тавдугаар сараас дулааны төв шугамд зун хийх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд эхэлсэн билээ. Энэхүү ажлаа энэ сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. Улаанбаатар хотын дулааны сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон “УБДС” ХК-ийн хөрөнгөөр 5.8 тэрбум төгрөгийн засварын ажил хийж байгаа юм. Ийнхүү Улаанбаатар хотыг есөн хэсэгт хуваан зуны зогсолтын график гаргаж, 10-14 хоногийн хязгаарлалт хийж дуусах шатандаа орж буй бөгөөд ирэх сарын 15-нд нийслэлийн халаалтыг өгөх аж. Тиймээс халаалт өгөхөөс өмнө засварын ажлыг бүрэн дуусгахыг шаардаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top