Туршилтын журамаар өнгөрсөн долдугаар сараас “Эко шөнийн тээвэр” төслийг эхлүүлсэн. Шөнийн тээвэр нь 23.00-05.00 цаг хүртэл хоёр чиглэлд дөрвөн троллейбус иргэдэд үйлчилж байгаа бөгөөд туршилт хүйтний улирал эхэлтэл хэрэгжих бөгөөд цааш үргэлжлэх эсэхийг үр дүнгээс нь хамааран Хотын захиргаа шийдэх юм байна. Уг троллейбусууд нь Ханын материал – Офицеруудын ордон – Ботаник, III,IV хороолол – БММЗ гэсэн хоёр чиглэлд үйлчилж байгаа. Туршилтын хугацаанд чиглэл тус бүрт нэг цагийн зайтай явах бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс троллейбусыг бүрэн камержуулсан байна. Мөн троллейбусаар үйлчлүүлэх том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж. Энэхүү төсөлийн үр дүн тийм ч сайн биш байгаа ч яг энэ саруудад иргэд амарсан байгаатай холбон үзэж байна. Ирэх сараас буюу хичээлийн шинэ жил эхлэхэд үр дүн нь сайжрах байх хэмээн албаныхан хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )
zuv