Элсэгчдийн тоо өсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Мэргэжлийн боловсролын салбарын багш, удирдах ажилтны 7-р бага хурал Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж, тус салбарынхан цаашдын зорилго, зорилтоо хэлэлцлээ. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав МБСБ-ын захирлуудыг хүлээн авч уулзан, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан болон элсэлтийн явцын талаар мэдээлэл авлаа. Энэ хичээлийн жилийн хувьд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаатай холбоотойгоор авто зам, барилга, уул уурхай, төмөр замын чиглэлээр суралцах хүсэлтэй элсэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Үүнийг дагаад Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад элсэгчдийн тоо ч нэмэгдэх хандлагатай байгааг МСҮТ-ийн захирлууд хэлж байна. Манай орны хувьд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаатай холбоотойгоор эл төрлийн мэргэжилтэй ажилтан ч ихээр шаардлагатай болж байгааг Засгийн газар анхааралдаа авч “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлүүлсэн. Хурдан хугацаанд, чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх зорилготой Тус хөтөлбөрийн үр дүнд эхний ээлжийн 4837 суралцагч ажлын талбартаа гараад байгаа бол хоёрдугаар шатны 2088 орчим суралцагч 9 сарын дундуур төгсөнө.Ингэснээр эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцох 8000 орчим мэргэжилтэй ажилтан хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа юм.  Өнгөрөгч хичээлийн жилд МСҮТ-үүдэд нийтдээ 19607 элсэгч элсэн орсон бол “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэнээр 7764  элсэгч нэмэгдэж нийт 27 371 болж нэмэгдсэн байна. Харин энэ жилийн хувьд МСҮТ-үүд нийтдээ 26 000 гаруй элсэгч элсүүлэх хяналтын тоо өгөөд байгаа юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top