Амиа алдсан ТҮК-ийн ажилтан Б.Чинбатын хамаатан байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн ажилтан ажлаа хийж яваад автомашинд мөргүүлж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа.Тодруулбал, талийгаач О-г шөнийн 03.00 цагийн үед зам цэвэрлэж байхад нь хурд хэтрүүлсэн машины жолооч дайрч, ослын газраас зугтсан байна. Хэргийн газраас зугтсан жолоочийг маргааш нь буюу энэ сарын 23-нд баривчилсан юм. 

Тэгвэл талийгаач Р.Оюун "Sweetmotion" хамтлагийн продюсер Чинбаагийн хамаатан байжээ.  Тиймээс Чинбаа харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр энэ тухайгаа "Миний хамаатны эгч Р.Оюун минь 22 жил Улаанбаатар хотоо хоггүй, цэвэр ариун хот байлгах гэж сэтгэл зүрхээ өгөн зүтгэж яваад алтан амиа ажлынхаа талбар дээр алдсан билээ. Үнэхээр сэтгэл өвдөж, даанч яав даа хэмээн бодож сууна.

Энэ нартын амьдралд хүн хүнээ хайрлаж, хийсэн бүтээснийг нь үнэлж, урмын үгсээр харамгүй мялааж ухаарч амьдарч явъя хүмүүсээ.

Хайрт эгч минь "Хүмүүс татсан тамхиныхаа иш, хамаагүй хаях хогоо даанч ухаарахгүй хаях юм даа" гэж байсан нь чихэнд сонсогдох юм. Аливаа ажлыг сэтгэл зүрхнээсээ хийнэ гэдэг хамгийн сайхан. Үүнийг хайрт эгч минь надад ухаарууллаа. Та минь мөнх тэнгэртээ тайван нойрс доо" хэмээн бичжээ.

Snapshot_2013-08-27_140022

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.11.195.183) 2025 оны 03 сарын 13

hamaatnii egchdee oligtoihon ajil olood ogchihgui yaaw daa chi

1  |  0
Top