Шалган нэвтрүүлэх цогцолбор ашиглалтанд орлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Автомашины шалган нэвтрүүлэх цогцолбор Дорноговь аймгийн Замын-Үүдийн Гаалийн газар ашиглалтад оржээ. Тус өргөтгөлийг нийт 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд цогцолбор нь хэд хэдэн хэсгээс бүрдэж байгаа юм байна. Мөн 00-160 тонн ачаа жинлэх пүү байрлуулж өгчээ. Тус цогцолборын барилгын ажил Монголын талын гүйцэтгэгчээс болж хэсэг саатсан ч ийнхүү ашиглалтанд ороод байгаа аж. Мөн  Монгол Улсын өмнөд хилээс гаалийн боомт хүртэлх 2,3 км  дөрвөн урсгалтай замыг ашиглалтад оруулсан байна. Гаалийн байгууллага хилээр дамжин өнгөрч байгаа бараа бүрийг тээврийн хэрэгслээс буулгаж 100 хувь шалгадаг байсан бол одоо гаалийн хууль дүрмийг зөрчдөггүй итгэл даасан аж ахуй нэгжийн бараа таваарыг хяналт шалгалтаас  тодорхой хэмжээгээр чөлөөлөхөөр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top