Монголын залуучуудын холбооноос “Намрын ажил залуус ” үндэсний аяныг зохион байгуулахаар болжээ. Ургац хураалтын аянд оролцох хүсэлтэй оюутнууд энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ны хооронд Монголын залуучуудын холбоонд бүртгүүлэх боломжтой юм. Мөн ургац хураалтад оролцсон оюутнуудыг хэрхэн цалинжуулахаас эхлээд шийдвэрлэх олон асуудал байгааг Залуучуудын холбооны төлөөлөгчид БШУЯ-ны мэргэжилтнүүдэд хэлж байлаа. Энэ долоо хоногт энэхүү аяны талаарх мэдээлэл тодорхой болох аж.

Сэтгэгдэл ( 0 )