Улсын начин Б.Одхүүгийн хэргийг дутуу шалгасан гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Улсын начин Б.Одхүүгийн гаргасан гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүх хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Анхан шатны шүүхээс Б.Одхүүг бусдын биед гэмтэл учруулж, танхайрсан хэрэгт буруутган 5.1 жилийн хорих ялыг шүүхээс оноосон юм. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллаад байгаа юм. Хэргийн тухай эргэн  сануулахад  тэрээр өнгөрөгч оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден” ресторанд улсын заан Ц.Баярсайханыг зодож, гэмтээсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top