Ротари 3450 бүсэд харъяалагдах “Цэцээ гүн Ротаракт” клуб нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн билээ. Тэгвэл энэ жилээс тус клуб өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөртэй болж байгаа аж. Тиймээс их, дээд сургуулийн төлбөрийн асуудлаа шийдэж чадаагүй бүтэн өнчин хоёр оюутны сургалтын төлбөрийг хандивын үдэшлэг хэлбэрээр цуглуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Уг уулзалт “АМБРОСИА” ресторанд энэ сарын 29-нд 19:00 цагаас болох юм.

Сэтгэгдэл ( 0 )