“Орхон” худалдааны төвийн удирдлагуудыг шалгуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

“Орхон” худалдааны төвийн удирдлагууд түрээслэгчдээ хохироож байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Тус төвийн удирдлагуудын хувьд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл засварын ажил хийх тул худалдааны төвийг түр хаах болсоноо түрээслэгчид мэдэгдсэн байна. Гэвч үүнийг түрээслэгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь тэд түрээсийн үнэ үндэслэлгүйгээр нэмсэнийг нь хүлээн зөвшөөрөөгүй болохоор удирдлагууд нь албаар ингэж боож байна гэж үзэж байгаа аж. Удирдлагуудын зүгээс түрээс нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүст  “та нар гарч болно. Өөр өчнөөн түрээслэх хүн байна” гэж дарамталдаг гэнэ.  Түүнчлэн түрээслэгчидтэй гэрээ хийж  маш олон хүнээс 2-3 сая төгрөгийг авсан. Энэ нь залилан гэж түрээслэгчид үзэж байгаа учир цагдаагийн байгууллагад тус төвийн удирдлагуудыг шалгуулахаар хандаад байгаа гэв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top