Такси үйлчилгээний компаниудыг шалгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Нийслэлийн тээврийн газраас такси тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулахтай холбогдуулан такси үйлчилгээний компаниудыг шалгасан байна. Шалгалтад 11 байгууллагын 315 такси хамрагдахад 1000 гаруй зөрчил илэрсэн байна. Үүнээс нэг л компани стандартын шаардлага хангасан үйлчилгээг үзүүлсэн аж. Шалгалтын явцад жолооч нар мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй, таксиметргүй, шуурхай холбооны хэрэгсэлгүй, такси үйлчилгээний ялгарах тэмдэг тэмдэглэгээгүй, гэрэл дохио бүрэн бус зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс такси компаниудад зөрчлөө арилгах албан шаардлага өгсөн төдийгүй удахгүй гүйцэтгэлийн шалгалтыг хийх аж.

Нийслэлийн авто тээврийн газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн замын цагдаагийн газар зэрэг холбогдох албаны хүмүүс өнгөрсөн өдрүүдэд шалгалт хийсэн байна.

Шалгалтанд тэнцсэн ганц компани бол “Си ай эм эй эн” гэх компани юм. Тэгэхээр эдний таксинууд нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой болж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top