Такси үйлчилгээний тарифыг 30 хоногийн дараагаас эхлэн нэмэхээр болжээ. Такси компанаас үнээ нэмж буй шалтгаанаа такси компанийн үйлчилгээ хумигдаж, эдийн засгийн чадавхиа алдсан учраас бааз сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон гэдгээр тайлбарлалаа. Энэхүү таксины үнийг нэмэх тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүлээн авч нийслэлийн Тээврийн газар, такси компаниудтай хэлэлцснээр уг шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрт эхний нэг километрийн үнэ нь 1500 төгрөг, дараагийн километрээс эхлэн километр тутамд 1000 төгрөг болон нэмэгдэх аж. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийг такси компаниудтай гэрээ байгуулан татвар төлөх, таних тэмдэг наах, 10-аас дотогш жил ашигласан зөв талдаа рультэй автомашинтай байх зэрэг шаардлага тавин таксинд явхыг зөвшөөрч байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )
mangai ugaasaa hudlaa gar shdaa.odoo bolioo zailaa zail.
magtaad baisan magnai darga maniigaa tugjildlee dee huurhii.....