Нийслэл борооны усанд живсээр байх уу

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Өчигдрөөс эхлэн орж эхэлсэн усархаг борооны улмаас Нийслэлд хаа сайгүй ус шалбааг болж, хүн машин явах газаргүй болжээ. Учир нь Нийслэлийн автомашины зам дээр борооны ус зайлуулагч тэр бүр байдаггүйгээс ус ихээр тогтон, урсаж байна. Түүнчлэн явган иргэд зам хөндлөн гарахдаа ус туулан, үсэрч, харайж гарцгааж байна. Бороо орох нь сайхан ч Нийслэлийн замын ус зайлуулагч хүрэлцдэггүйн улмаас борооны ус тунан шавар шавхай болдог нь иргэдийг бухимдуулсааар байна. Энэхүү ус зайлуулах шугам дахин хэрэгтэйг энэ их борооны ус харуулж байгаа юм.

Мөн энэхүү борооны ус нь ус зайлуулагч байхгүйн улмаас нийслэлийн авто замыг эвдрэлд оруулж байгааг ч та бүхэн харж буй биз ээ. Үүнээс үзхэд нийслэлд ус зайлуулагч ихээр хэрэгтэйг байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эвдрэл(202.179.20.253) 2025 оны 03 сарын 13

зам эвдрэх хамгийн гол хүчин зүйл нь энэ шүү дээ ус өчүүхэн бага зайгаарч нэмчин орно хөрнө хална тэлнэ агшина тэгээд л нимгэн асфалтын ширхэг бүр салж унасаар нөгөө хагархай цоорхой нь үүснэ дэ

1  |  0
heheh(203.91.112.12) 2025 оны 03 сарын 13

усны гутал бөөнөөр зарна

1  |  0
Top