МУГЖ Т.Ариунаагийн машиныг хураасан уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Дуучин Т.Ариунаагийн нөхөр ““Ноёд” группын захирал Г.Буяндоржийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа.Харин “Ноёд” группээс гаргасан мэдэгдэлд Г.Буяндоржтой холбоотой асуудал нь Монгол Улс, төр түмэнд нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, улсын төсөв болон хөрөнгийг шамшигдуулаагүй,  Монгол Улсын эдийн засагт ямар нэг хохирол учруулаагүй билээ. Энэ нь Хятадын “Тайшинь” ХХК-тай аж ахуй нэгжийн гэрээний маргаантай асуудал юм. Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн удирдлагуудтай ямар ч холбогдолгүй нь нотлогдон, хууль хяналтын байгууллагын харъяаллаас нэгэнт гарсан нь батлагдсан. Дээрх асуудлыг С.Билэгт гэгч эмэгтэй “Ноёд” констракшны хөрөнгийг булааж авах бусармаг, шунахай, санаатайгаар уг үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулж байна” гэх мэдээллийг хийсэн. Гэхдээ түүнд холбогдох хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас тодорхой хугацааны дараа үнэн мөн нь тодорхой болох биз ээ.

Харин энэ асуудалтай холбоотой нэг мэдээллийг хүргэхэд Г.Буяндоржийн эхнэр МУГЖ Т.Ариунаагийн унаж байсан машин болон бусад эд хөрөнгийг ШШГЕГ-аас хураан авсан гэх мэдээлэл байна. Т.Ариунаагийн хувьд хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ нөхөр нь гэм буруугүй бөгөөд барьж хориогүй гэх зүйлийг хэлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top