Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 407 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс 293.4 мянган га талбайд үр тариа тарьсны 276.6 мянган га талбайд буудай, 15.1 мянган га талбайд төмс, 7.6 мянган га талбайд хүнсний ногоо, 79.4 мянган га талбайд тосны ургамал, 11.9 мянган га талбайд тэжээлийн ургамал тарижээ. Ургацын урьдчилсан баланс дүнгээр улсын хэмжээнд 404 мянган тонн буудай, 210 орчим мянган тонн төмс, 103 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21 мянган тонн малын тэжээлийн ургамал хурааж авах боломжтой байгаа аж. Харин Улсын хэмжээнд ургац хураалтын ажил техникийн хүчин чадлаасаа хамаараад есдүгээр сарын 20 гэхэд дуусах байх хэмээн салбарын яамаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )