Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа нийслэлийн 6 дүүрэгт 8 сарын 22-оос эхэлсэн бөгөөд нийтдээ 20 байршлын 2430 цэгийн 171056 м2 талбайд худалдаа үйлчилгээ зохион байгуулж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт “Тусгаар тогтнолын талбай”, Баянгол дүүрэгт Энэбишийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэгт “Ажилчдын алдар талбай”, Баянзүрх дүүрэгт “Жуковын музей”-н талбай, Сансарын тунель дээр, Сүхбаатар дүүрэгт Драмын театрын талбай, Цэрэндоржийн хөшөө, Сонгинохайрхан дүүрэгт “Саппора” үйлчилгээний төв, “Номин” агуулах худалдааны талбайд тус тус болж байсан. Харин дахин Баянзүрх дүүрэгт Дүнжингарав худалдааны төв, Чингэлтэй дүүрэгт Урт цагааны өмнөх талбай, Сүхбаатар дүүрэгт Циркийн өмнөх талбай, Хүүхдийн ордон, Цэрэндоржийн хөшөө, Выставкийн өмнөх талбай, Хан-Уул дүүрэгт Мишээл худалдааны төвд нэмж хичээлийн хэрэгслийн худалдааг гарахаар болжээ. Хичээлийн хэрэгслийн худалдаа эрхлэгчдээс талбайн ямар нэгэн хураамж аваагүй бөгөөд зөвхөн хог хаягдлын хураамж авч байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )