Сүүлийн үед хялбар аргаар их мөнгө олох гэсэн шунаг сэтгэлтнүүд их болжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо ханын материалд хоёр сая төгрөгөө дээрэмдүүллээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дуудлага өчигдөр 22:00 цагийн үед ирсэн бөгөөд шалгахад иргэн П-г ажлаа тараад явж байхад нь цагаан өнгийн автомашинтай үл таних хоёр эрэгтэй машиндаа хүчээр суулган зодож, бие махбодид нь хүнд гэмтэл учруулж, хоёр сая төгрөгийг нь дээрэмдэн авч зугтжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )