Гэмт хэрэг, зөрчлийн 1505 дуудлага иржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 28

Иргэд, аж ахуйн нэгжээс өнгөрсөн мягмар гарагт гэмт хэрэг, зөрчлийн 1505 дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Нийт ирсэн мэдээллийг шалгахад гэмт хэргийн шинжтэй 54 үйлдэл гарсан байна.

Үүнээс 42 хэргийн эзэн холбогдогч нь илэрсэн гэнэ. Нийт дуудлагаас хүний амь насыг санаатайгаар хохироосон нэг, бусдын биед гэмтэл учруулсан хоёр, хүчингийн нэг, хулгайн 13, дээрмийн хоёр хэрэг гарчээ. Харин мөнгөн тэмдэгт, үнэт цаас, хуурамчаар үйлдсэн нэг, танхайн зургаа, зам тээврийн хэрэг 18 гарч 23 хүн гэмтсэн байна.Тухайлбал, нөхөн илрүүлэлтийн хэрэгт ЧД-ийн есдгээр хороонд иргэн Н, Б нар үл таних хүнд 10 болон долоон сая төгрөгөө залилуулсан хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоогджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top