Дарь эхийн хуучин эцэст байрлах Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хорооны шинэ цогцолбор байрны нэг давхар усанд автсан хэрэг гарлаа. Тус хэргийг тодруулбал Баянзүрх дүүргийн 27-р хороо шинэ цогцолбор байр бариулахаар газар шинжлэлийн газарт хандан шинэ байрны газарыг шинжлүүлжээ. Газар шинжээчид уг газарыг шинжлэн барилга барихад тохиромжтой 3 м гүн ухахад ус гарч ирэхгүй гэсэн буруу дүгнэлт гаргасан байна. Учир нь энэхүү барилгыг 3м байтугай булгийн ундарга дээр барьсан нь тогтоогджээ. Ийнхүү булгийн ундарга дээр барьсан барилгын доороос ус нэвчиж уг барилгыг усанд автуулаад байгаа аж. Тус хорооны ажилчдын хэлж байгаагаар хорооны шинэ цогцолбор болох байрыг 2010 оны зургадугаар сард эхлүүлсэн ажээ. Эл хугацаанд ч мөн адил ус гарч ирсээр байсан бөгөөд усны улмаас гүйцэтгэх ажил хойшилсоор өдгөө баригдан дуусчээ. Тус байрын барилгын ажил дууссан ч булгийн ундарга дээр баригдсан байранд Мэргэжлийн хяналтын газраас ашиглах зөвшөөрөл олгохгүй байгаа юм байна. Ийнхүү тус хорооны засаг дарга анх газар шинжлүүлсэн газар шинжлэлийн байгууллагад бурууг өгөөд байгаа юм. Мөн тус байрны манаач болох хоёр иргэн энэхүү байрнаас өдөрт 3-4тн ус шавхаж байрны гадаа байрлах усны ёнкс руу юүлдэг хэмээн ярьж байсан юм. Түүнчлэн булгийн ундарга дээр баригдсан энэхүү шинэ барилга цууралт өгөөд эхэлсэн бөгөөд доороосоо идэгдэн нуран унаж харагдсан юм.

Сэтгэгдэл ( 4 )
батдэлгэр даргаа та ажлаа олигтойхон хийгээч. худлаа дээгүүр доогуур гүйхээ болимоор юм. дүүргийн 1сая төгрөгийг буцааж төлвөл таарна. жудаггүй амьтан
ugaasaa manai end barigdaj bgaa ulsiin gex bvx barilga iim chanar muutai..ardchilan nam ch bai ardiin nam ch bai bvgd mungu idexeel boddiin bna..manai zasag darga bol saixan luiwarchin.us zailuulax xooloi gd xvn mashin unaj gemtdeg jalag barisan.TVgeeer bvteen baiguulalt gd yrij bx ym..bi daxij xend ch sanalaa ogoxgvi bvgd ijilxen luiwarchid.
Дороос нь ус гараад байхад барилгаа бариад байдаг аан?! Яах гэж??? Бариад дуусчихвал ус нь тогтоно гэж бодсонуу? Арай ч дээ! ийм мангар байж болохгvй ээ
barilgaa nuraaj gazraa choloolooch. hairan bulag. hairan baigal mine