Хууль бусаар олгогдсон газарын эзэмших эрхийг цуцлана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 29

Нийслэлийн ЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурал өнөөдөр 11:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болох аж. Хурлаар нийслэлийн ногоон бүсэд Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин хууль бусаар олгогдсон 4052 газар эзэмших эрхийг цуцалж байгаа талаар НЗД-ын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр ийнхүү хурал зарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top