Баянзүрх дүүрэг дэх Бөхийн өргөөний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил энэ сарын 26-нд дуусах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ. Учир нь тус уулзварын зам барилгын ажлыг гүйцэтгэж буй “Төгс Үржих Зам” ХХК-ийн ажлын хариуцлага, алдаа дутагдлаас болж товлосон хугацаандаа амжаагүй байна. Улмаар уг ажлын захиалагч Төсөл хэрэгжүүлэх нэгж /ТХН/-ийн зүгээс гүйцэтгэгч компанид зохих шаардлага тавьж, зорчих хэсгийн өндөржилтийн алдаа, зарим тэмдэг тэмдэглэгээний чанаргүй байдал, талбайн өнгө хучилтыг дутуу хийсэн зэрэг алдаагаа богино хугацаанд засч, үлдсэн ажлыг чанартай дуусгах үүрэг өгснөөр ирэх сарын 1-нээс өмнө ашиглалтад бүрэн оруулна хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )