Тэргэнцэртэй иргэд О.Магнайг эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 29

Сүүлийн үед яригдаад буй таксины үнийг нэмж, ийм үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн тоог багасгах арга хэмжээ авах гэж байгаа тухай ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдсэн нь олон хүний бухимдлыг төрүүлээд авсан билээ. Ялангуяа хувийн унаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд таксины үнийг нэмэх асуудлыг эсэргүүцэж байгаа юм. Учир нь Улаанбаатар хотод тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, нийтийн тээвэр байдаггүй. Тиймээс ийм иргэд эмнэлэгт үзүүлэх, гадагшаа явах болгондоо таксигаар үйлчлүүлдэг гэнэ. Таксины үнийг нэмэх нь хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд улам хүнд тусахаар байгаа юм.

Хэрэв О.Магнай даргын мэдээлснээр таксины үнийг 1000 төгрөг болгож, хувь хүнийг такси үйлчилгээнд явуулахгүй шийдвэр гарвал тэргэнцэртэй иргэдийн зүгээс эсэргүүцнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (203.194.115.47) 2025 оны 03 сарын 13

amidral medeggui magnai zailaach

1  |  0
Top